Хүний хөгжил, эрүүл мэндийн олон улсын компани. Нанотехнолиги ба дорнын уламжлалт анагаах ухааны гайхамшигт хослол болсон биологийн нэмэлт бүтээгдэхүүн. Чадварлаг эрүүл аз жаргалтай Монгол хүний төлөө. - Хүний хөгжил сэтгэл зүйн сургалт, - Эрүүл аж төрөх соёлын сургалт, - Бие эрхтэнээ цогцоор нь цэвэрлэж, нөхөн сэргээж, тэнцвэржүүлж эрүүл чийрэг эрч хүчтэй ажиллах боломж - Дэлхийд өрсөлдөхүйц цалин хангамжтай ажлын байр, - Эрч хүчтэй, чадварлаг, өөдрөг хамт олон, хүрээлэл.
Утас: 96580022, 96580033
E-mail: fohow@rocketmail.com
http://myfohow.com/
http://fohow.com/
http://twitter.com/fohowmongolia/
http://facebook.com/fohowmongol/
http://youtube.com/thefohow/
http://issuu.com/fohow/
Та өдөр бүр өтгөнөө гаргадаг уу? Тийм бол хоол боловсруулах эрхтэн систем хэвийн гэсэн үг. Харин өтгөнөө гаргадаггүй бол өтгөн хаталттай, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, 12 нугалаа гэдэс, ходоод, дэлүү, нойр булчирхайн аль нэг нь ноцтой асуудалтай байна гэсэн үг. Өдөр бүр өтгөн нэмэгдсээр гадагшлаагүй өтгөн нь 36 хэмд ялзалч муудан бие эртнийг хордуулж эхлэдэг. Иймд өтгөнөө гадагшилж байгаа эсэхт хяналт тавьж үгүй бол дотор эрхтэнээ цэвэрлэх биологийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болон бусад аргаар өөртөө анхаарал тавих цаг аль хэдийн болжээ.
Буруу хооллодог, биеэ цэвэрлэдэггүй хүн биеийн жингээсээ хамаараад 8- 25 кг хортой, илүүдэл бохирыг өөрийн биед тээж явдаг. Үүний 3- 5 кг нь нарийн гэдсэнд хуримтлагдсан байдаг. Иймээс чи өөрийн өндөрийг хэмжээд түүнээс 100-г хасахад чиний байвал зохих хэвийн жин гарна. Биед чинь илүү жин байгаа бол бие дэхь хорт бохирдол тэр хэмжээгээр байна гэсэн үг. Хүн хэвийн жинтэй байж үүнийгээ олон жил хадгалж чадаж байна гэдэг нь 1-г зэргийн эрүүл мэндийн мэдэж байвал зохих мэдлэг юм. Илүүдэл жингээ зөв хоололт болон дотор системийн цэвэрлэгээгээр арилгах хэрэгтэй.
Хүнсний эрүүл байдал доройтсон, ус, агаар, хөрсний бохирдол их болсон манай орны хувьд хүн өөрийхөө эрүүл мэндэд онцгой анхаарал тавьж аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай болж байна. Нийгмийн хөгжил, олон төрлийн долгион, цахилгааны нөлөөлөл бидний энергийг маш ихээр алдагдуулж байна. Иймээс энергээ нөхөх, тэнцэвэржүүлж байхгүй бол дархлаа суларч өвлөмтгий болдог. 2008-2009 онуудын хүн амын нас баралтын судалгаагаар халдварт бус өвчний улмаас хорвоог орхигчдын тоо өмнөх онуудаас ихэссэн учир мянганы сорилын сангаас эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Иимээс биедээ ямар нэг шинж илэрсэн үед цаг алдалгүй эмнэлэгт хандаж байх, зөв хооллож сурах, эрүүл баталгаатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээ нөхөж авч эрүүл амьдарцгаая хүмүүсээ. Мөн өвчилж, үхэхийн ирмэг дээр ирэхээрээ гэнэт ухаан ордог биш харин эрүүл байхдаа эрүүл мэнддээ анхаарал тавьцгаая.
"Гурван бүдүүн" хамтлагийн “Ээжийгээ гомдоох учиргүй” тоглолтыг манай компани ивээн тэтгэж оролцлоо. Тоглолт олон ээж нарыг баярлуулсан сайхан тоглолт болж өндөрлөлөө.
Манай компани нийгмийн сайн сайхны төлөө бодлогоо чиглүүлсэн авъяаслаг залуу уран бүтээлчидтэй тогтмол хамтарч ажилладан билээ. Энэ дунд "Ньюанс" хамтлаг, "Гурван бүдүүн" хамтлаг, "Гранд Па" Студи зэрэг уран бүтээлчид ордог билээ.
Мөн 2010 онд "Ээждээ бид хайртай" аяныг санаачлан эхлүүлж, Гурван бүдүүн хамтлагийн “Ээжийгээ гомдоох учиргүй” дууны клипыг ивээн тэтгэж хийлгэж байсан билээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч
Сономын Удвал ахайтны 90 насны ойд зориулсан
ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ИХ ХАТАГТАЙ
яруу тансаг цэнгүүнд хүрэлцэн ирж яруу найргийн уран тансагаар сэтгэлээ хөглөж, эгэлгүй ухаант, тэмцэгч монгол бүсгүйн тухай мэргэдийн дурсамжаар оюунаа баясгаж нэгэн үдэш ухаарал гэгээрлийн яруу тансаг орчилд учрахыг урьж байна.
Цэнгүүнд
Д.Урианхай /Нэрт яруу найрагч, сэтгэгч/
З.Дорж /Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч/
С.Оюун /Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, СГЗ/
З.Жарантав /МУГЗ/
Г.Мөнхцэцэг /Болор цомын эзэн яруу найрагч/
Л.Эрдэнэбулган /МУГЗ/
Ч.Дамдиндорж /МЗЭ-ийн шагналт яруу найрагч/
Б.Өнөбаатар /“Удвал” сангийн тэргүүн/
Д.Гомбосүрэн /Зууны манлай, Монгол Улсын начин, дүүгүүр хэмээх/
Д.Миеэгомбо /Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, СГЗ /
Ж.Батцэцэг /МЗЭ-ийн шагналт яруу найрагч/ зэрэг урлаг соёлын нэрт зүтгэлтэнүүд хүрэлцэн ирж Удвал ахайтны талаар энгүй сайхан хууч яриа дэлгэж, уран бүтээлчид аялгуу эгшигээрээ түрлэг нэмж
Н.Батжаргал /МУСТА, Алтан Өд наадмын шагналт зохиолч, яруу найрагч/
Д.Мөнхжаргал /“Тэвчээрийн тэнгэртэй ижий минь” номын зохиогч, яруу найрагч/
Ц.Элбэгзаяа /МЗЭ-ийн шагналт, “Эрхэмсэг бүсгүй” номын зохиогч/
Э.Сэджидмаа /Залуу яруу найрагч/ нар яруу найргийнхаа охь дээжээс сонор мялаах болно.
Хэзээ: 2011 оны 3 сарын 21-ний 17.30 цагт /Дэлхийн яруу найрагчдын өдөр/
Хаана: АСА циркэд
Таx: 3000₮ /Удвал ахайтны нэрэмжит танхимыг тохижуулахад зориулна/
Утас: 96588855, 96580022
Зохион байгуулагч: “Fohow” хүний хөгжил, эрүүл мэндийн компани
Яагаад заавал БИХНБ хэрэгтэй вэ?
Хүн эрүүл саруул, өвчин эмгэггүй, урт наслах, амьдрахыг хүсдэг .
Оросын алдарт эрдэмтэн биологич дархлаа судлаач И.И Мечников “Хүний 150 наснаас өмнөх үхэл нь гадны нөлөөтэй зуурдийн үхэл юм” гэж бичсэн байдаг. Хүн эрүүл байна гэдэг нь бие махбодь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож чаддаг, дархлаа сайтай өөрөө нөхөн төлжиж сэргэх чадвартай байхыг хэлдэг. Шинжлэх ухаан техник эрчтэй хөгжихийн хэрээр байгаль орчин бохирдож амьдралын хэв маяг, хоол тэжээлийн бүтэц өөрчлөгдөн, хөрс шимт бодисоор дутагдаж байна. Мөн бид амттай, гоё, тансаг гэх ойлголтыг голчлон анхаарч, буруу хооллох болсноос хүнсний зохистой бүтэц түүний зөв харьцаа алдагдаж өнгө будаг, өөх тос, нүүрс усны илүүдэл болж зайлшгүй шаардлагатай биологийн идэвхит бодисын буюу эрдэс тэжээл,амин дэм, амин хүчлийн дутагдалд орж байна. Үүнээс гарч болох хурдан үр дүнтэй арга нь БИХНБ-ээр хүнсээ баяжуулж эрүүлжих явдал юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд дүгнэлт хийсэн байна. БИХНБ нь тодорхой нэг өвчний шинж тэмдгийг дарах намдаах,зөвхөн нэг эрхтэнд үйлчлэх үр дагаврыг арилгах бус хүний биед өвчин үүссэн шалтгааны эсрэг бие мах бодийг бүхэлд нь эрүүлжүүлэхэд чиглэн өөрийнх нь бүх нөөцийг дайчилж тэнцвэрт харьцааг тогтоон улмаар өвчин эсэргүүцэх дархлааг сайжруулан энергийн түвшинд үйлчилдэг онцлогтой. БИХНБ-ийг үйлдвэрлэдэг компаниудын хэрэглэдэг түүхий эд нь байгалийн гаралтай, эмчилгээний өндөр идэвхитэй цэвэр бүтээгдэхүүн байдаг ба онцлог давуу тал нь эмийн болон химийн бодис шиг хүний биед үзүүлэх гаж нөлөөгүй мөн БИХНБ бүр нь цэвэрлэх,нөхөх, сэргээх гэсэн үндсэн 3 шинжийг агуулсан байдаг.
Нэгэнд нь аль нэг шинж нь давуу байхад нөгөөд нь өөр шинж нь давуу байх зэргээрээ ялгарах ба ер нь БИХНБ-ийг хэрэглэхдээ цэвэрлэх- нөхөх – сэргээх гэсэн логик дарааллыг баримтлах нь зүйтэй байдаг.
1. Бие мах бодийг цэвэрлэх БИХНБ нь хордлого тайлах, хорт бодис, хүнд металын давс, цацраг хими туяа, эмийн болон химийн бодис, дутуу задарсан хоол тэжээлийн үлдэгдэл, илүүдэл өөх тосыг өөртөө шингээж гадагшлуулан хоргүйжүүлэх үүрэгтэй.
2. Нөхөх БИХНБ нь хүний биеийн арьс, үс, хумс, цус, дотоод шүүрэл, мах булчингийн бүтэц, үйл ажиллагаанд ордог зайлшгүй хэрэгцээт эрдэс бодис/ Са,Mg,Zn, Fe гэх мэт/, амин дэм, хүний биед үүсдэггүй заавал гаднаас нөхөх шаардлагатай амин хүчлүүд, уураг, ханаагүй өөхний хүчил зэрэг дутагдсан хэрэгцээг хангаж эсийн түвшинд эрүүлжүүлэх үүрэгтэй.
3. Сэргээх БИХНБ нь өвчилсөн эрхтэн системийн алдагдсан үйл ажиллагааг тогтворжуулах, тэнцвэржүүлэх, хэвийн бодисын солилцоог хангах үүрэгтэй.
Бидний бүх эрхтэн төгс төгөлдөр заяагдсан ч нөөцгүй тул хайрлан гамнаж, урьдчилан сэргийлж явах нь ухаалаг шийдвэр тул өдөр тутмын хоол хүнсээ өнгө будаг,гоё тансаг амтаар хууралгүй өндөр идэвхит шимт хүнс тэжээлээр баяжуулья!
Fohow Mongolia компанийн биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь албан ёсоор Монгол улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүний норм стандарт хангаж Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүн билээ.